Гаалийн шинэчлэлийн хүрээнд Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар хороонд шинээр байгуулсан салбар лабораториудад ажлын байрны шинэ орон тоо гарсан тул хими /053101/, хэрэглээний хими /053102/, био хими /051201/, химийн технологи /071102/, химийн инженерчлэл /071101/ мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан, төрийн албаны шалгалтанд тэнцсэн ИРГЭН ТАНЫГ урьж байна.
Ажлын байр:
– Хилийн боомтод байрлах лабораторийн шинжээч-гаалийн улсын байцаагч
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/,
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг, /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт, /Гадаадад их дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл дээр хөрвүүлсэн байх/
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт,
- Монголд улсын иргэний үнэмлэх,
- Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/,
- Ажлын байрны тодорхойлолт,
- 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг / 1 ш нь анкет дээр наагдсан байх/
Сонгон шалгаруулах комисстой харилцах утасны дугаар: 352776
Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Гаалийн ерөнхий газрын /УБ хот, СБД, 8-р хороо, 11-р хороолол/ 1 давхарт 102 тоот өрөөнд 2020 оны 02 дүгээр сарын21–ний өдрийн 09:00-12:30, 13:30-17:00 цагийн хооронд хүлээн авна.